Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 06 дугаар сард ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур Агаарын дундаж температур энэ сард Тариат, Хангай, ӨндөрУлаан, Чулуут, Цахир сумдын нутгаар 11,3 – 13,8 градус , бусад сумдын нутгаар 14,5 – 18,9 градус дулаан байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Тариат, Төвшрүүлэх, Жаргалант, Цахир сумдын нутгаар олон жилийн орчим, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас 1,3 – 3,7 градусаар дулаан байсан байна. Агаарт өдөртөө Төвшрүүлэх, Батцэнгэл, Хашаат, Өлзийт, Хайрхан, Хотонт сумдын нутгаар 30,0 -33,0 градус, бусад сумдын нутгаар 24,0 – 29,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө аймгийн ихэнх нутгаар 1,0 -5,0 градус дулаан байлаа. Агаарт 30 градусаас дээш дулаарсан өдөр Төвшрүүлэх, Батцэнгэл, Хашаат, Өлзийт, Хайрхан, Хотонт сумдын нутгаар 1 – 3 өдөр ажиглагдсан байлаа.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ сард Өгийнуур, Өлзийт, Батцэнгэл сумдын нутгаар 22,0 - 23,0 градус, бусад сумдын нутгаар 16,0 -19,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр өдөртөө аймгийн нийт нутгаар 53,0 – 59,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө аймгийн ихэнх сумдын нутгаар 12,0 – 14,0 градус хүйтэн байсан байна. Хөрсний гадарга дээр 40,0 градусаас дээш дулаарсан өдөр аймгийн нийт нутгаар 14 – 27 өдөр ажиглагдсан байлаа.
Хур тунадас: Энэ сард аймгийн нийт нутгаар 13,0 – 83,3 мм хур тунадас орсон байлаа. Хамгийн их нь Хайрхан сумын нутгаар 83,3 мм , хамгийн бага нь Цахир суманд 13,0 мм тунадас орсон байв. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулахад Өлзийт, Жаргалант, Хангай, сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу, Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Чулуут, Цахир сумдын нутгаар олон жилийн дунджаас бага, бусад сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ сард аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 2 – 21 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Хашаат сумдын нутгаар түр зуур секундэт 17 - 20 метр буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн байлаа.. 10 м/с –ээс их салхитай өдөр аймгийн бүх сумдын нутгаар 2 – 28 өдөр ажиглагдсан байлаа.
Ургамал бүрхүүл:Энэ сард сумын төвийн ойролцоо хийдэг хашаалаагүй тайлбайн бэлчээрийн ургамлын үзэгдэл зүйн ажиглалтын мэдээгээр аймгийн нийт нутгаар ургамлын ургалт Тариат сум, Эрдэнэмандал сумын баруун, хойд, зүүн талын нутгаар сайн, бусад сумдын нутгаар дунд , зуншлагын байдал 20 орчим хувь нь сайн, 80 гаруй хувь нь дунд байлаа.
Бэлчээрийн хөнөөлт хортон шавьж,мэрэгчид:Энэ арав хоногт сумын төвийн ойролцоо хийдэг бэлчээрийн хортон царцааны ажиглалтын мэдээгээр ихэнх сумдын нутгаар 1м 2 талбайд 1 - 3 ширхэг царцаа ажиглагдсан байлаа.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл : МАА-н үйлдвэрлэлд отор хийх, хонь хяргах зэрэг ажлууд явагдаж байна. Тариат, Чулуут, Хангай, Жаргалант, Өлзийт, Хайрхан, ӨндөрУлаан, Булган, Цахир сумдын нутгаар малын усан хангамж сайн, бусад сумдын нутгаар малын усан хангамж дунд байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа